С. Даяар

С. Даяар Хөгжлийн хурд төсөл

Түгжрэлийг шинэ замаар биш, урсгалын системээр шийднэ.
Цагаар зорчих нийтийн тээвэр.
Машинд биш, хүнд зориулсан хот.
(221)

Би бүр тэгэхдээ та хэдийг үнэхээр гайхаж байна шүү. Нээх лаг боловсролтой, мэдлэгтэй, үзэж харсан зүйл ихтэй улсын манла...
28/05/2026

Би бүр тэгэхдээ та хэдийг үнэхээр гайхаж байна шүү. Нээх лаг боловсролтой, мэдлэгтэй, үзэж харсан зүйл ихтэй улсын манлай хүмүүс юм уу гэхээр үгүй ээ. Бичиж байгаа постууд нь пүү, ёстой л хүн муулж кайф авдаг арми юм биш үү.

Нэг залуу хотын дарга болох сургаар л миалаад эхэлсэн. Ажлаа аваад 7 хоноогүй байхад нь л бүр дүн тавиад, бараг авч хаях нь ээ. Тэр comment-н дандаа мундаг гарууд гэшш

Жоохон хүн муулахаа түр хойш нь тавиад, нэг хэсэг харзнаж болох уу гэшш ингээд би пост хийлээ би бас долоогоод эхэлсэн үү? Хаха. Арай л харанхуй байна шүү.

Жоохон нэг нэгнээ дэмжээд явдаг болох байхаа. Хэдүүлээ ирээдүйд

Ажил хэрэгч хүний үг биш л байна даа... "Буцалж байгаа тостой тогоо" гэнэ үү? "Үсэрч орох" хэрэггүй, зүгээр л цэгцтэй ажиллах хэрэгтэй.

УБ хотыг удирдах нь менежер хүний хийдэг ердийн л ажил. Гагцхүү тэр менежер том аж ахуйг авч явах чадвар, туршлагатай л байх хэрэгтэй.

Хотын даргын түгжрэлийг бууруулах хамгийн эхний ажил бол энэ Нэгдсэн төслийн удирдлагын газар дээр очоод бүх төслүүдийнх...
26/05/2026

Хотын даргын түгжрэлийг бууруулах хамгийн эхний ажил бол энэ Нэгдсэн төслийн удирдлагын газар дээр очоод бүх төслүүдийнхээ уялдаа холбоог эхлээд харах хэрэгтэй байх. Баахан хүмүүс суучихаад “18 мега төсөл” гэдэг нэрийн доор олон жил явлаа. Байж болох бүх газраас мөнгө гуйгаад “манайх ядуу, манайх тааруу” гээд байхаа одоо болих хэрэгтэй.

Гэтэл бусад хотуудын туршлага харахад BRT system буюу автобусаа метро шиг ашигласан шийдлүүд маш их байна. Зарим хот бүр метро барих гэж байгаад зардлаа тооцоод автобусны өндөр хүчин чадлын систем рүү шилжсэн тухай жишээ пост өөрсдөө хийж байна. (Төслийн нэгдсэн удирдлагын төв нь)

Харин манайд одоо метро, трамвай, BRT, агаарын дүүжин тээвэргээд бүх төрлийн нийтийн тээврийг зэрэг хийх гэж судлаад, хуралдаад, зээл гуйгаад явж байна.

Бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Зээл гэдэг чинь зүгээр гаднаас мөнгө бэлэглэж байгаа зүйл биш. Өнөөдөр бид төлөхгүй ч ирээдүйд хойч үе маань төлнө. Тиймээс хотын эдийн засаг, нөхцөл байдалдаа тохирсон, бага зардлаар эхлүүлж болох ажлуудаасаа эхлэх хэрэгтэй. Боломж ч байгаа.

Зүгээр метро, трамвай ярихаасаа өмнө одоо байгаа автобусны системээ зөв зохион байгуулж, нийтийн тээврээ BRT хэлбэр рүү оруулах бүрэн боломжтой. Илүү хурдан, бага зардалтай.

Тэгэхийн тулд нийслэл болон удирдлагын төв дээр байгаа PTV Visum simulation программын нөхцөл нь бүрдсэн үү?
Хотоо бүрэн model хийсэн үү?
Өгөгдөл нь байгаа юу?
Мэргэжилтнүүд нь системээ бүрэн ашиглаж чадаж байгаа юу?гэдгийг шалгах хэрэгтэй.

Хэрэв энэ программ бүрэн ажиллаж байгаа бол өнөөдрийн УБ хотын хамгийн том асуудал болох тогтмол хурдгүй урсгалыг simulation дээр маш тодорхой харж болно.

Манайд одоогоор “дундаж хурд” гэж ярьдаг болохоос “тогтмол хурд”, “урсгалын тогтвортой байдал” гэдэг ойлголт бараг яригдахгүй байна.

Амжихгүй бол амжуулж болно.

20/05/2026

За тэгээд манайхан хоорондоо маргаад яахав дээ. Угаасаа манай хотод өмнө нь үнэхээр мундаг хотын дарга, сайн баг байсан бол бид өнөөдөр ийм нөхцөлд амьдрахгүй л байсан байх.

Мэдээж зарим хүмүүс “хот хөгжсөн, барилга байшин баригдсан” гэж хараад дүгнэж болно. Хүн хүний харах өнцөг өөр. Харин би бол “манай хотыг ямар хөгийн болгочихов доо” гэж л харамсдаг.

Гараад харахад ногоон байгууламж алга, дүүрэн хогийн ургамал, шарилж. Битүү харшилтай хүмүүс. Чөлөөт цагаа өнгөрөөх тухтай орчин бараг алга, хүүхэд хөгшид суух сандал хүртэл цөөхөн байна. За тэгээд утаа, тоос шороо, түгжрэл гээд зовлон бол зөндөө л байна.

Хот гэдэг чинь зөвхөн өндөр байшин биш. Хүний амьдрах орчин, тав тух, аюулгүй байдал юм шүү дээ.

Гэхдээ одоо нэг зүйл мэдрэгдээд байна, гоё байна. Үе солигдож байна. Залуус бидэнд боломж нээгдэж байна. Одоо гол нь ярьснаа хийж харуулах л үлдэж байна. “Шинэ үеийн залуус өөр” гэдгийг бодитоор харуулах цаг иржээ.

Залуусаа, маниусыг үсрээд л 10–15 жилдээ сонсох байх. Энэ хугацаанд бодитой өөрчлөлт, шинэчлэл хийж харуулахгүй бол хойч үе маань дараа нь “тоохгүй, зайл” л гэх байх.

Тиймээс хэрүүл, талцал, шүүмжээ жаахан хойш тавиад илүү их зүйлийг хамтдаа хийцгээе. Дээд үеийн талцал, шунал энэ улсыг хаана хүргэснийг бид харж өссөн, бүр бүтнээр нь мэдэрсэн. Одоо харин өөр тийш нь чиглүүлэх боломж бидэнд ирж байна.

Залуусаа, бие биенээ дэмжээд, хамтдаа хийж бүтээцгээе.

Хөгжлийн хурдаа нэмье.

Залуу Ерөнхий сайд, залуу хотын дарга болж байна шүү.

16/05/2026

Сүүлийн хэдэн жилд хэчнээн хотын дарга солигдчихов доо. Нийслэл маань бүр зарим хүмүүсийн улс төрийн карьер төгсдөг газар шиг болчихлоо. Гэтэл хотын асуудал хэвээрээ, нийслэлчүүдийн зовлон хэвээрээ л үлдэж байна.

Одоо хэчнээн мундаг хотын дарга ирсэн ч ялгаагүй, нийслэлд олон жил ажилласан ч бодит ажил хийдэггүй, шинийг сэтгэж гаргаж чаддаггүй, тархи нь “гацчихсан” албан тушаалтнууд мөн тэдгээрийг дагагч хэдийг өөрчлөхгүй бол юу ч өөрчлөгдөхгүй. Тэд тэндээ “мэргэжлийн” гэдэг нэртэй, юу ч хийж чаддаггүй атлаа сандал бөглөж цалин аваад, шинээр ирсэн дарга болгоны өмнө ажлаасаа халагдахгүй үлдэхийн тулд пид пид үсрээд л байж байгаа.

Үе үеийн хотын дарга нар яг тэр хүмүүсийн хийсэн судалгаа, боловсруулсан төсөл, санаачилга нэртэй мөрөөдлүүдэд итгэж, найдсаар ирсэн. Гэтэл бодит амьдрал дээр хэрэгжих боломжгүй, иргэдийн өдөр тутмын асуудлыг шийддэггүй, зөвхөн цаасан дээрх том гоё үгтэй ажлууд явсаар л өнөөдөр дахиад нэг дарга явж, харин нийслэлчүүд бидний түгжрэл, утаа, бухимдал яг л өнгөрсөн он жилүүд шиг хэвээрээ үлдэж байна.

Тиймээс дараагийн хотын дарга Танд хэлэхэд үнэхээр энэ олон зовлонг шийдэхээр ирж байгаа бол эхлээд наад хуучирсан, сэтгэлгүй хүмүүсээ өөрчилж, байшин дотроо шинэ салхи оруулахгүй бол ирээдүй чинь бас л нэг иймэрхүү байх болно.

Том том нэртэй төслүүд мөнгө үрсэн, иргэдийн зовлон дээр дөрөөлсөн хий хоосон “мөрөөдөл” хэрэггүй. Зөвхөн бодитой, хурдан хэрэгжих боломжтой, баахан өр шир биш иргэдийн амьдралд мэдрэгдэх өөрчлөлт хэрэгтэй шүү.

13/05/2026

“За тэгээд энэ тэнд түгжирч, гацаж яваа та хэд маань хурдан зорьсон газраа хүрээрэй. Тэр зуур хэрэгтэй гэвэл сонсоорой.”

13/05/2026

Би энэ ажлыг яагаад хиймээр байгаа вэ гэхээр:

1. Хот маань жаахан ч гэсэн тухтай, эмх цэгцтэй, гоё орчинтой байгаасай гэж боддог.
2. Бүх төсөл нь дандаа юм барина, ухна, нураана. Хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй, олон жил үргэлжлэх ажлууд ярьдаг.
3. Давхар зам, хурдны зам, хотын яг төв голоор гүүр барих, олон түвшний уулзвар гэх мэтээр бараг гүүрэн доор амьдардаг болохнээ базарваань бүгд л зам барь, зам барь гэх юм. Хот маань улам тухгүй болоод байна.
4. Дандаа өр, зээл, мөнгө төгрөгийн асуудал. Асуудал шийдэж байгаа нэртэй дахиад шинэ зовлон нэмээд байна
5. Би энэ асуудлыг “маргаашнаас” бууруулж эхлэх боломжтой шийдэл хүсэж байгаа. Учир нь манай залуус зам дээр хөгширч байна. Хөгжих боломж нь хязгаарлагдаж, өдөр бүр стресс, дуу чимээ, агаарын бохирдол дунд амьдарч байна.

Хот гэдэг зүгээр нэг машин явах зам биш.
Хүн тайван, аюулгүй, тав тухтай, аз жаргалтай амьдрах орчин байх ёстой.

Ядаж байхад богино хугацааны шийдэл алга

баярлалаа намайг тоосонд

Энэ бол 21, 22 оны зурагнууд. Гэтэл өнөөдөр 26 он талдаа орж байна, бүх зүйл яг хэвээрээ.Ядаж бүгдээрээ гарцаа чөлөөлөөд...
13/05/2026

Энэ бол 21, 22 оны зурагнууд. Гэтэл өнөөдөр 26 он талдаа орж байна, бүх зүйл яг хэвээрээ.

Ядаж бүгдээрээ гарцаа чөлөөлөөд зогсож суръя тэгэх үү? Угаасаа урд зам чинь түгжирээд зогсож байгаа юм чинь тэй. Дээрээс нь сигнал дээрээсээ гараа зүгээр авчих аа тэгэх үү. Наадах чинь “хөөе замаа явуул”, “урдуураа оруулахгүй шүү”, “яаж яваад байгаа п**** вэ” гэх мэт харилцан ярианы хэрэгсэл биш шүү дээ. Уур бухимдлаа илэрхийлдэг багж ч биш.

Сигнал дарлаа гээд урдах зам чинь хурдан явахгүй шүү дээ. Гэтэл тэр чимээ эргэн тойрныг чинь ямар аймар тухгүй болгодог гэж бодож байна.

Тэгэхээр өнөөдрөөс эхлэе.

10/05/2026

Хэрэв автобус яг цагтаа ирдэг, цагтаа очдог бол ТА машинаа орхиод нийтийн тээврээр явах уу?

За тэгээд хотын замын сүлжээ, урсгалын зохион байгуулалт тааруу. Үүнийг дагаад нийтийн тээврийн систем ч үр ашиггүй, удаан болсон. Хувийн автомашин нэмэгдэж, замын ачаалал өсөж, бид бүгд гацсан.

Гэхдээ үүнийг маш энгийнээр зөв зохион байгуулалт, шинэ урсгалын системээр шийдэх боломжтой.

Ялангуяа 1-р тойрог замын систем бий болсноор цагаар явдаг нийтийн тээврийн үндэс бүрдэнэ.

Яг үнэндээ цагаар явдаг нийтийн тээвэр бол хамгийн гоё нь.

Ядаж л:

-хэдэн цагт ирэхээ мэднэ

-хэдэн минут яваад хүрэхээ тооцоолно

-ажил, хичээл, амьдралаа төлөвлөж чадна

-автобус ирэх болов уу гэж 30-40 минут хүлээхгүй

-хувийн машин хэрэглэх шаардлага багасна

Энэ бол ХОТЫН СОЁЛ.ХӨГЖИЛ

Яагаад ийм систем УБ хотод бий болох боломжтой вэ гэдгийг тайлбарлая.

Түгжрэлийн гол асуудал нь машин биш, УРСГАЛЫН СИСТЕМУБ хотын түгжрэлийн гол асуудал нь зөвхөн “машин олон” байгаадаа биш...
10/05/2026

Түгжрэлийн гол асуудал нь машин биш, УРСГАЛЫН СИСТЕМ

УБ хотын түгжрэлийн гол асуудал нь зөвхөн “машин олон” байгаадаа биш.

Харин:
-замууд нь эсрэг урсгалтай
-уулзвар болгон дээр бүх урсгал бие биенээ хүлээдэг
-200-300 метр тутамд хөдөлгөөн бүрэн зогсдог
-нэг уулзварын бөглөрөл дараагийн уулзварыг гацаадаг

гэдэг системийн асуудал.

“ЗОГС → ХҮЛЭЭ → ЯВ → ДАХИАД ЗОГС”

Өөрөөр хэлбэл манай хотод тогтмол урсгал гэж байхгүй.

Дээрээс нь хотын тэлэлт босоо тэнхлэгийн дагуу явагдсан.7 буудлаас Зайсангийн урагш хүртэл маш шигүү суурьшсан бүс бий болсон.

Тэр бүсүүдээс төв рүү чиглэсэн хэдэн мянган автомашины урсгал яг Төв шуудангийн уулзвар, Гадаад хэргийн яамны уулзвар, Зүүн 4 зам, Баруун 4 зам дээр мөргөлдөж УБ хотын түгжрэлийн үндэс ЦӨМ болж байна. Ялангуяа Төв шуудан болон Гадаад хэргийн яам энэ 2 уулзвар ядаж байхад 200 метр зайтай яг ижил хөдөлгөөнийг зохицуулж гай болдог.

Үүнийг богино хугацаанд бууруулах маш энгийн гаргалгаа бий.

Гэхдээ бүтэн систем өөрчлөгдөнө.

Энхтайвны өргөн чөлөө = хотын гол зам биш

Маш энгийнээр хэлбэл: одоо байгаа гүүр, байгууламж, гудамж талбайгаа ашиглаад шинэ тогтмол урсгал үүсгэх хэрэгтэй.

Үгүй бол түгжрэл ойрын хугацаанд буурах боломжгүй.

Тиймээс эхний алхам бол:
1-р тойрог замын хөдөлгөөний системийг бий болгох.

Энэ нь: Энхтайвны гүүр, Зайсан толгой, Маршалын гүүр, Олимпын гүүр, Бага тойруу

зэргийг холбосон нэг чигийн урсгалтай систем байх боломжтой.

Нийт урт нь ойролцоогоор 13 км.Нийт 4 эгнээтэй.Төв хэсгийн дундаж хурд нь 40 км/ц орчим байна.

Хамгийн чухал нь:энэ зам тасралтгүй урсгал үүсгэнэ.

Харин хөндлөн гудамжууд нь холбоос урсгал болж ажиллана.

1-р тойрог зам бол зүгээр нэг зам биш.

Энэ бол хотын урсгалын ҮНДСЭН АРАА.

Мэдээж үүнийг богино хугацаанд хөрөнгө оруулалт өр зээл гэхгүй хэрэгжүүлэх бүрэн боломж бидэнд бий. Хамгийн том бүтээн байгуулалт нь явган хүний зам хөндлөн гарах гарц Гүүрнүүд, мөн жолоочид чиглэл зааж байдаг мэдээллийн самбартай.

Зөвхөн энэ системээс үүдэж маш олон давуу талууд бий болно.

Жишээ:
-нийтийн тээврийн систем тусгай зам BRT
-автобус яг хэдэн цагт ирэхийг тооцоолох боломж энэ бол зүгээр л ХӨГЖИЛ ДЭВШИЛ
-холбоос замуудын зөв урсгал ИЛҮҮ ТУХТАЙ
-скүүтер, дугуйн хөдөлгөөн АЮУЛГҮЙ ЗОРЧИЛТ
-илүү аюулгүй, эмх цэгцтэй гудамж ТАВ ТУХ
-хотын амьдрах орчны шинэ стандарт
-агаар болон дуу чимээ бохирдол буурах
-дүрэм зөрчилт буурах гэх мэт.

Зүгээр хөгжил бий болох үндэс тавигдана.

“ХӨГЖЛИЙН ХУРД” бол зүгээр нэг замын төсөл биш.

Энэ бол “ХӨДӨЛГӨӨНИЙ СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛ” богино хугацаанд түгжрэлийг бууруулах мастер төлөвлөгөө юм.

Ийм хоттой болох боломж алхам алхамаар ойртож байна. Хэрүүл уруулаа хаяаад хамтдаа хийе.

Болохгүй бүтэхгүй гэж бүх зүйлийг сөргөөр харах биш. Болно бүтэн хөгжинө дэвшинэ чадна хийнэ л гэж үзье

Яг энэ зам дээр 15 минут болж байна, огт хөдлөхгүй. За жоохон явлаа, ашгүй хаха. Нэг буудлаас дараагийн буудал хүртэл 23...
08/05/2026

Яг энэ зам дээр 15 минут болж байна, огт хөдлөхгүй. За жоохон явлаа, ашгүй хаха. Нэг буудлаас дараагийн буудал хүртэл 23 мин явж ирлээ. Одоо Зайсанг тойроод Танктай хөшөө гэнэ ээ, 40 мин явж ирлээ. Шантраад буулаа.

Энэ чиглэл нь Зайсангаас — Дунд голын замаар — 5 шар, Талх Чихэр хүртэл явдаг гэсэн. Уг нь талдаа 50 минут явах ёстой гэнэ автобус хоорондоо 8 минутын зайтай явдаг юм байна. Гэвч Зайсан толгойгоо тойрч чадалгүй 40 мин өнгөрч байна.

Би ч шантраад буугаад скүүтер унаад 19 минут яваад Барилгачдын талбай дээр ирлээ.

Ийм байхад хүмүүс яагаад ч нийтийн тээврийг сонгох боломжгүй байгаа юм л даа.

15/03/2025

Address

2a Aster Ave
Perth, WA
6155

Opening Hours

Monday 9am - 4pm
Tuesday 9am - 4pm
Wednesday 9am - 4pm
Thursday 9am - 4pm
Friday 9am - 4pm
Saturday 9am - 8pm
Sunday 9am - 8pm

Telephone

+61426905609

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when С. Даяар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to С. Даяар:

Share