23/09/2021
Дархлаа дэмжих эрүүл мэндийн цай.
Хүйтэн сэрүүний улиралд Монгол хүн та дархлаагаа дэмжээрэй.
🔴ЧАЦАРГАНА ЖИМСНИЙ ТУХАЙ
Чацаргана жимсэнд төрөл бүрийн амин дэм, амин хүчил, биологийн идэвхит бодис, органик хүчил,
микроэлементүүд агуулагдахаас гадна тос агуулдаг цорын ганц жимс юм.
Гүйцэд боловсорсон чацаргана жимсэнд 50-500мг аскорбины хүчил (С аминдэм) байх төдийгүй навч, мөчирт нь ч С амин дэм агуулагддаг. Түүнээс гадна каротин, ликоцин, ксантофилл, зеаксантин зэрэг каротиноид, А, Е, К1, В1, В2, В4, В6, В9, Д, РР аминдэмүүд, Fe, Mg, Mn, B, S, AI, Sn, I,Pb, Ni, Mo, Cu зэрэг микроэлементүүд, уураг, чөлөөт
аминхүчлүүд бий. Тэдгээр нь дараах байдлаар хүний биед нэн чухал үүрэг гүйцэтгэдэг.
ЭРДЭС, АМИНДЭМ
А Витамин нь шүд, ясны эрүүл байдал өсөлт хөгжилтөд тустай
В3,В6,В12 витамин нь цусны улаан бөөмийн нөхөн төлжүүлэхэд тустай
С витамин нь эд эсийн нөхөн төлжилт шархны эдгэрэлт болон бусад витамин эрдэс биед шингээх үүрэгтэй
Е витамин нь цусны улаан бөөмийн төлжилтөнд тустай
К нь цус алдалтыг зогсоох цусны бүлэгнэлд чухал үүрэгтэй
ЛИКОПЕН Нэг төрлийн антиоксидант
КАЛИ Булчингийн үйл ажиллагаа болон шингэний тэнцвэрийг хадгалдаг.
КАЛЦИ Яс, шүдний эрүүл байдлыг сайжруулахаас гадна цусны даралтыг тогтворжуулах үйлчилгээтэй
МАГНИ Дархлааны системийг дэмжихээс гадна уураг нийлэгжүүлэхэд оролцдог
ТӨМӨР Биед хүчилтөрөгчийг түгээхэд хэрэгцээтэй
ФОСФОР Биеийн хүчил шүлтийн орчныг тэнцвэржүүлдэг.
🔴Цагаан гааны тухай.
Зуны халуунд цагаан гааг идэх юм уу хатаасан цагаан гааг цайтай хандалж уувал бактерыг эсэргvvцэх, халууныг хөөж, тархи толгойг сэргээдэг. Тогтмол хэрэглэж дадвал ядрах, тамир алдах, хоолонд дургүй болох, нойр хулжих, хавагнахыг зохицуулж чаддаг юм байна. Хоол идэх үедээ хэдэн зүсэм цагаан гаа хэрэглэвэл, хоолны дуршлыг нэмэгдvvлдэг бєгєєд ходоодонд сайн, цагаан гаатай усаар амаа зайлахад амны эвгүй үнэрийг арилгаж, шүдний угийн үрэвслийг эмчлэхэд ч үр дүнтэй гэнэ.
Цагаан гааг хоол хүнсэндээ хэрэглэхдээ хальсалдаггүй юм байна. Гааны хальс нь хөлс гадагшлуулах, наршихаас сэргийлэхээс гадна элэг болон хоол шингээх эрхтнийг хамгаалах, шээс гадагшлуулах зэрэгт маш сайн эм болдог .Энэ ургамал цусны эргэлтийг сайжруулдаг учраас гар хөл нь үргэлж даардаг хүмүүс тогтмол хэрэглэх хэрэгтэй.Мөн захын судсыг тэлдэг, цус шингэлдэг чанар нь даралт ихтэй хүмүүст тохирох төдийгүй толгойн өвдөлтийг намдаадаг бол бүх төрлийн шалтгаант дотор муухайралт, бөөлжилтийг намдаадаг нь олон тооны судалгаануудаар батлагджээ.
Цэр ховхолж, хөлөргөдөг учраас ханиад томууны үед хэрэглэнэ.Үрэвслийн эсрэг хүчтэй үйлчилгээтэй учраас үе мөчний өвчнүүдийн үед бас хэрэглэдэг. Эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн үеийн өвдөлтийг ч намдаадаг юм байна.
Цагаан гааны үндэс нь ходоодтой адилхан хэлбэртэй. Энэ ногооны нэг ач холбогдол нь хоол шингээх үйлчилгээтэй. Хордлого тайлдаг. Тиймээс хятадууд 2000 жилийн өмнөөс цагаан гааг ходоод анагаах, далайн өвчний эсрэг өргөн хэрэглэсээр иржээ.Сүүлийн үед цагаан гааг Азийн орнуудаас гадна дэлхийн бусад орнуудад ч өргөн хэрэглэдэг болоод байгаа нь түүний анагаах увидасыг илүү таниж мэдэснийх байх. АНУ-ын Минесоттагийн их сургуулийн эрдэмтэд цагаан хулганыг цагаан гаанаас гаргаж авсан химийн бодисоор тарихад шулуун гэдэсний хавдрын эс буурсан нь тогтоогджээ.
Цагаан гаа нь дараах өвчнүүдэд хэрэгтэй болохыг анаагахын эрдэмтэд тогтоожээ.
1. Өндгөвчний хорт хавдарын эмчилгээнд
2. Бүдүүн гэдэсний хорт хавдараас урьдчилан сэргийлхэд
3. Жирэмсний эрт үеийн хордлогонд
4. Далайн өвчин буюу унаа машин, онгоцонд бөөлжиж дотор муухайрхад
5. Өвчин намдаах болон үрэвсэл, шарханд
6. Шар хөөрхөд
7. Чихрийн шижин өвчний үед бөөрний үйл ажиллагаа муудахаас урьдчилан сэргийлэхэд
8. Толгой хүчтэй өвдөх, таллаж өвдөхөд
9. Сарын тэмдгийн үе дэх базалт өвдөлтийг намжаах
10. Ханиад томуунаас урьдчилан сэргийлдэг байна
Хэрхэн хэрэглэх вэ
Цагаан гааг бүх төрлийн хоол хүнсэнд хэргэлэдэг ч цайнд хийж уувал илүү хялбар.Өөрийн хүссэн хэмжээгээр гаанаас таслаж аваад 10-20 минут буцалгаад шүүж зөгийн бал нимбэгийн шүүстэй хольж ууна. Өдөрт 0,5—1,0 граммаар хэрэглэж байхад тустай.